Геокад ХХК нь геодези, зураг зүйн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, олон жилийн туршлагатай инженер техникийн баг бүхий компани юм.
ГЕОКАД ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд геодези, зураг зүйн чиглэлээр бүх төрлийн хэмжилт, зураглалын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн.
Манай компани нь зөвлөх инженер, геодезийн мэргэшсэн инженер, геодезийн ахлах техникч, уул уурхайн маркшейдер болон ГМС инженер зэрэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг баг хамт олонтой.
Бид уул уурхай, барилга байгууламж, авто болон төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудад геодези, зураг зүйн үйлчилгээ үзүүлж, олон төсөлд амжилттай ажиллаж байна.
Орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн програм хангамжийг ашиглан хэмжилтийн ажлыг чанартай, найдвартай гүйцэтгэхийг зорин ажилладаг.