
Тус Компани нь 2020 онд Эрдэнэт үйлдвэрийн нийт нутаг дэвсгэр болох 12000га талбайд агаарын зураг авах, ортофото, гадаргын тоон загвар үүсгэх, 1:500-ны масштабтай байр зүйн тоон зураг, газар доорх шугам сүлжээний зураглалыг хийж мэдээллийн сан үүсгэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн уг ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн бүсийн байрлал, өндрийн сүлжээг дахин тэгшитгэн бодож тодорхойлсон.