
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, хөшигийн хөндийд баригдаж буй “ улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-н барилгын ажлын геодезийн ерөнхий гүйцэтгэгчээр 2013-2017 онуудад ажилласан. Нисэх буудлын барилгын ажлын бүх төрлийн геодезийн хэмжилт зураглал, газар шорооны ажлын тооцоо, өдөр тутмын хяналтын хэмжилтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
2017 онд нисэх буудлын нийт 1150га талбайн гүйцэтгэлийн зураглалын ажлыг бнбд 11-08-06 норм ба дүрмийн дагуу хийж захиалагч болон геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгсөн.